Frequently Asked Questions

Заавал компани болсон байх ёстой юу? /Incorporated/ -уу? Гэж асуусан байсан. Yes/No гэсэн сонголттой. No гэж сонгосон ч цааш, цаашдын асуултууд бөглөх юмнууд нь компани байх ёстой юм шиг асуултууд байсан.

Та өөрийн бизнесийн үйл ажиллагааг компанийн бүтэцгүйгээр (буюу аль нэг улсын компанийн бүртгэлд бүртгүүлээгүй) эрхлэн явуулж байж болно. Тус тохиолдолд хөрөнгө оруулалт хийхэд бэрхшээл гарах боломжтой. Жишээ нь, хөрөнгө оруулалт хийгээд оронд нь компанийн хувьцаа авах боломжгүй болно. Гэвч, таны бизнесийн санаа, төлөвлөгөө сайн байвал бид танд компани байгуулахад үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэн, компани байгуулагдсаны дараа хөрөнгө оруулалт орох боломжтой юм. SLTC-ын шалгаруулалтад компани байгуулаагүй эсэх нь нөлөөлөхгүй болно.

Үүсгэн байгуулагчид болон багийн гишүүдийн маш дэлгэрэнгүй мэдээлэл авах юм байна лээ. Тэр мэдээлэл нь юу, юунд ашиглагдах талаар хаа нэгтээ заасан байгаа болов уу?

Бидний гарааны бизнест хөрөнгө оруулах үндсэн шалгууруудын нэг нь үүсгэн байгуулагч, багын бүтэц, туршлага юм. Бизнесийн үйл ажиллагаа нь эхлээгүй, ашиг олж эхлээгүй боловч үүсгэн байгуулагч баг нь сайн байвал бид хөрөнгө оруулалтын шийдвэртээ онцлон анхаарч үзэх болно. Мэдээж, хувь хүний нууц мэдээллийг авч байгаа учир бид тус мэдээллийг нууцын зэрэглэлээр, өөрсдийн үйл ажиллагаанд ашиглах ба, таны зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд шилжүүлэхгүй.

Monetize хийгээд эхэлчихсэн эсвэл бизнес модель нь маш сайн гараад тогтчихсон байвал илүү гэж явах уу? /Бидний ойлгож байгаагаар цэвэр бизнес гэдэг талаасаа monetization хамгийн чухал шалгууруудын нэг байх болов уу гэж таамаглаад байгаа.

Ашиг олж эхэлсэн байх нь үнэлгээнд эерэгээр нөлөөлөх боловч үндсэн шалгуур гэж тооцогдохгүй. Та өөрийн бизнесээр ямар асуудлыг хэрхэн шийдэж байгаа, таны шийдлийг хэрэглэгчид үнэ төлөн ашиглах уу, таны бизнесийн зах зээлийн хэмжээ юу вэ зэрэг асуултуудад хэрхэн хариулж байгаагаас хамааран манай партнер хөрөнгө оруулалтын экспертүүд таны бизнесийг үнэлэх болно. Тэмцээн дууссаны дараагаар бид тэмцээний мэдүүлэг явуулсан бүх гарааны бизнест тусгайлан бэлдсэн үнэлгээ явуулах болно.

Peer-review гэдэг нь оролцож байгаа баг/компаниуд бие биенээ үнэлж, шалгаруулах процесс шиг санагдсан. Эндээсээ хэд нь шортлист болох вэ? Тэр шортлистээсээ зохион байгуулагчид/панел нь тавыг сонгоно гэж зөв үү? /Тэгээд энэ 5 баг нь Говьд очиж өрсөлдөх үү?

Peer review процесс нь нэмэлт мэдээлэл авах зорилготой хийж байгаа тэмцээний үнэлгээний үе шат юм. Бид ижил салбарт ажиллаж буй, тэмцээний мэдүүлэг өгсөн гарааны бизнесүүдийг competitive scoring өгөх замаар тохируулан, улмаар бие биенийг үнэлүүлэх зорилготой. Үүнд бид бизнесийн нууц мэдээлэл дамжуулахгүй ба өрсөлдөгчид нийтэд нээлттэй мэдээлэл дээр үндэслэн өөрсдийн оноог, Team, Vision and Product гэсэн 3 параметрээр үнэлэх юм. Peer review процесс нь урьдчилсан шалгаруулалт биш ба бидний топ 5 гарааны бизнес шалгаруулах үндсэн үнэлгээнд нөлөөлөхгүй. Говьд болох Финалд Топ 5 гарааны бизнес Азийн том хөрөнгө оруулалтын сан, гэр бүлийн оффис болон компаниудын өмнө өрсөлдөх болно. Финалд оролцож буй зочин шүүгчид тэмцээний тэргүүн байрыг шалгаруулна.

Сайн байна уу? Зөвхөн топ 5-д шалгарсан старт ап танилцуулга хийх юм уу? Топ 10-т орсон бол финал дээр танилцуулга хийх болов уу?

Зөвхөн топ 5-т багтсан компаниуд Говьд болох тэмцээнд оролцох болно. Топ 10-т багтсан бол Irbis Oasis startup bootcamp болон бидний зохион байгуулах Mongolian Startup Showcase 2019-т оролцох эрхтэй болно. Мөн ирээдүйд бидний хөрөнгө оруулагчидтай шууд танилцах боломжтой болно.

Eр нь бүх материалууд зөвхөн Англи хэл дээр үү?

Бүх материалуудыг Англи дээр авч байгаа учир нь Говьд болох 9 сарын финал-д олон улсын хөрөнгө оруулагч нар ирж байгаа ба тэр хүмүүсийн өмнө Англиар гарааны бизнесийн найраа буюу pitch хийхтэй холбоотой юм. Хэрвээ бичиг баримтууд бэлдэхэд асуулт, туслалцаа гарвал бид туслах боломжтой.

#SLTC2019